Манай компанийн ТУЗ-ийн ээлжит хурал 2020 оны 08-р сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Компанийн 2020 оны эхний хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг хэлэлцэж батлав.
2. Компанийн эхний хагас жилийн цэвэр ашиг болох 530.2 сая төгрөгнөөс:
- 518.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашигт олгох
- 11.8 сая төгрөгийг компанийн цалин урамшуулал нөөцийн санд хуваарилахаар шийдвэрлэв.
3. Компанийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 6 төгрөг 60 мөнгөөр тогтоов. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2020 оны 09-р сарын 09-ний өдрөөр тогтоож, 09-р сарын 15-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэв.
4. Компанийн оршин суух хаягийн өөрчлөлтийг компанийн дүрэм болон холбогдох бичиг баримтанд тусгаж, албажуулан бүртгүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Гермес барилгын материалын худалдааны төв нь түрээслэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор гадна, дотно тохижилт, засварын ажлуудыг тогтмол хийсээр байна.