Тус компанийн ТУЗ-ийн ээлжит хурал 2023 оны 02-р сарын 15-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Компанийн 2022 оны сүүлийн хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг батлав.
2. Компанийн 2022 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашиг 603.1 сая төгрөгийн
3. Нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 7 төгрөг 50 мөнгөөр тогтоож, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 3-р сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2023 оны 4-р сарын 15-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгохоор шийдвэрлэв.
4.Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04-р сарын 07-ны өдрийн 15:00 цагт компанийн төв байрны 3-р давхарт байрлах хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэв.