“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ИЙН 2020 ОНЫ НОГДОЛ АШГИЙН ТУХАЙ
"Гермес Центр” ХК-ийн ТУЗ нь уламжлал ёсоор 2020 онд хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдэлж, 2020 оны санхүүгийн тайланд 2 удаа аудитын дүгнэлт гаргуулж, ногдол ашгийг оны хагас болон бүтэн жилээр хоёр удаа хувиарлах саналтай байгааг хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхэд таатай байна.
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Гермес” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 2-р сарын 05-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 4.1 төгрөг буюу нийт 322 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болов.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2020 оны 2 сарын 28-ны өдрөөр гаргах бөгөөд 2020 оны 3 сарын 15-ны өдөр "ҮЦТХТ" ТӨХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
НОГДОЛ АШИГ ТАРААСАН БАЙДАЛ ХҮСНЭГТЭЭР
Он | Хувьцаа эзэмшигчдийн тоо | Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашгийн хэмжээ: | Хуваарилсан ногдол ашгийн хэмжээ: |
---|---|---|---|
2012 | 873 хүн | 5.65 төгрөг | 444 сая төгрөг |
2013 | 873 хүн | 5.82 төгрөг | 457 сая төгрөг |
2014 | 902 хүн | 10.39 төгрөг | 816 сая төгрөг |
2015 | 937 хүн | 9.4 төгрөг | 738 сая төгрөг |
2016 | 942 хүн | 8.56 төгрөг | 672 сая төгрөг |
2017 | 923 хүн | 8.81 төгрөг | 692 сая төгрөг |
2018 | 910 хүн | 8.80 төгрөг | 691,2 сая төгрөг |
2019 | 937 хүн | 9.80 төгрөг | 769.7 сая төгрөг |