Мэдээний дэлгэрэнгүй

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын мэдээлэл

Манай компанийн ТУЗ-ийн ээлжит хурал 2023 оны 08-р сарын 23-ны өдөр болж өнгөрлөө.
Энэ хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.. Үүнд:
1. Компанийн 2023 оны эхний хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан
санхүүгийн тайланг хэлэлцэн батлав.
2. Компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 12 төгрөг
буюу 942.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар
шийдвэрлэлээ.
3. “Компанийн тухай хууль”-ийн 46-р зүйлийн 46.1-р хэсэгт заасны дагуу ногдол ашиг
авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023
оны 9-р сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2023 оны 9-р сарын 18-
ны өдрөөс 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн дотор компанийн төв байранд бэлэн
мөнгөөр болон “ҮЦТХТ”-ТӨХК-тай гэрээ байгуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд
байршуулахаар шийдвэрлэлээ.