Мэдээний дэлгэрэнгүй

МЭДЭЭЛЭЛ

Тус компанийн ТУЗ-ийн ээлжит хурал 2023 оны 05-р сарын 26-ны өдөр хуралдаж, дараах
асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Компанийн 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулсан
тухай тайланг хуралд оролцсон ТУЗ-ийн гишүүд сайшаан тэмдэглэв.
2. Компанийн 2022 оны сүүлийн хагас жилийн ногдол ашиг тараасан тухай тайланг
танилцуулав.
3. Гүйцэтгэх удирдлагын багийн зүгээс эхний 4 сарын үйл ажиллагааны тайланг хуралд
оролцсон ТУЗ-ийн гишүүд сайшаан тэмдэглэв.
4. “Си Эс Ай аудит” ХХК нь тус компанитай 2021 онд байгуулсан “Аудитын үйлчилгээ
үзүүлэх гэрээ”-ний дагуу 2023 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын
шалгалтыг хийж гүйцэтгэхээр болов. Аудитын үйлчилгээний хөлсийг ТУЗ-ийн хуралд
оролцсон гишүүд 100% дэмжлээ.