Мэдээний дэлгэрэнгүй

“Гермес Центр” ХК нь хариуцлагатай татвар төлөгч боллоо

Монгол Улсын Татварын ерөнхий газар  жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг.

“Гермес Центр” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, эх орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Манай “Гермес Центр” ХК нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажилласан бөгөөд 2023 онд улсын төсөвт нийт 585,618,266 төгрөгийн татварыг төлсөн байна.