Мэдээний дэлгэрэнгүй

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“Гермес центр” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04-р сарын 04-ний өдрийн 15:00 цагт тус компанийн оффисын байрны 3 давхарт байрлах хурлын танхимд болох тул Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

Бүртгэлийн өдрийг 2025 оны 03-р сарын 07-ны өдрөөр тасалбар болгоно.

Хурлаар хэлэлцэх асуудал :

  • Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлангийн тухай
  • Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг батлах тухай
  • Компанийн 2025 оны үйл ажиллагааны зорилтын тухай
  • Компанийн 2025 оны ТУЗ-ийн төсвийг батлах тухай

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материалтай өөрийн харьяалагдах брокер, дилерийн компани болон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 25-р хороо, Нарны зам-20, “Гермес центр”ХК-ийн төв оффисын байрны 3 давхар № 302 тоот өрөөнд ажлын өдрүүдэд утсаар холбогдон 10:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж танилцана уу.

Хурал зохион байгуулах:

Комиссын дарга : О.Энхтуяа, утас 9909-4991, имэйл хаяг:  enkhee_7777@yahoo.com                                                                 Гишүүн : Д.Эрдэнэсүрэн, утас 9908-8571, имэйл хаяг: erdenesuren2213@gmail.com