Тус компанийн ТУЗ-ийн 2023 оны 08-р сарын 23-ны өдрийн ээлжит хурлын №8 тоот тогтоолоор эхний хагас жилийн цэвэр ашгаас 942.5 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 12 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн.
Компанийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 09-р сарын 13-ны өдрөөр тасалбар болгож, 09-р сарын 18-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрийн дотор олгохоор тогтсоны дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компанийн төв байр болон Үнэт Цаас Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөр дамжуулан тарааж дуусгалаа.
Төлөөлөн Удирдах Зөвлөл
2023 оны 9-р сарын 28