Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит хурал 2023 оны 4-р сарын 7-ны өдрийн 15:00 цагаас болж өнгөрлөө. Хуралд нийт 68 022 766 саналын эрхтэй 20 хувьцаа эзэмшигчид оролцлоо. Хурлын ирц 86.61 хувьтай байлаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид хэлэлцэн батлав.
2. Компанийн ТУЗ-ийн 2023 оны төсвийг хэлэлцэн батлав.