2022 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД:
- Сангийн яам, Татварын ерөнхий газраас "Гермес Центр" ХК-ийг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2020 оны
"Шилдэг татвар төлөгч" байгууллагаар шалгаруулж батламж олгосон. Энэ үйл явдал нь манай компанийг тухай бүр цаг хугацаандаа бүх төрлийн татвараа төлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж ирсний нотолгоо юм.
- Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан БГД-ийн ХҮХэлтэстэй хамтран худалдааны төвийн 500 гаруй түрээслэгчдийг 1, 2-р тунгийн вакцинжуулалтанд хамруулах ажлыг зохион байгуулсан. Мөн БГД-ийн
25-р хорооны Өрхийн эмнэлэгтэй хамтран худалдааны төвийн түрээслэгчдийг дархлаа сэргээх 3-р тунгийн вакцинжуулалтанд хамруулах ажлыг 2 удаа худалдааны төв дээр зохион байгуулж ажилласан.
- "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан БГД-ийн 25-р хорооны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлсэн.
- Нийслэлийн БГД-ийн Онцгой байдлын хэлтэс болон БГД-ийн 25-р хорооны Цагдаагийн хэлтсийн албан өрөөнд засварын ажлыг хийж өгсөн.
- БГДүүргээс зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллагсдаа тогтмол оролцуулж, худалдааны төвийн ойр орчмын 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг байнга цэвэрлэж, оршин байгаа дүүрэг хороо, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжинд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
- Худалдааны төвийн хашаанд 100 гаруй шар хуайс тарьж, 410м2 талбайг зүлэгжүүлж, улмаар худалдан авагчид болон түрээслэгчдэд эрүүл, ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд таатай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
- Манай худалдааны төвийн захиргаа хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, иргэд, түрээслэгчдийн
хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх ажлыг цогцоор нь шийдвэрлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд худалдааны төвийн хашаанд байрлах хогийн савыг
төрөлжүүлэн хувааж будсан бөгөөд түрээслэгчдэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь зөв ангилж хаях дадал зуршлыг хэвшүүлж байна. Ингэснээр 2021 онд 10 гаруй тонн цаасан хог хаягдал болон ус ундааны хуванцар сав, шил зэргийг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан болно.
- Баянгол дүүргээс зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан цэвэрлэгээ үйлчилгээнд байнга ажиллагсдаа оролцуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байдаг
- Гермес худалдааны төвийнхөө хашаа дагуулсан эргэн тойрон дахь хэсэгт 800 гаруй улиас тарьж, Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа
- Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын захирамжийн дагуу Нарны зам дагуу 100 ширхэг шар хуайсыг компанийн хөрөнгөөр тарьж ургууллаа
- Улаанбаатар хотынхоо утааг бууруулах ажлын хүрээнд компанийн буцалтгүй тусламжаар гэр хороололд амьдардаг 7 ажилтныхаа байшингийн шалны халаалтын системийг шинээр хийж өглөө