Мэдээний дэлгэрэнгүй

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын тухай

Манай компанийн ТУЗ-ийн ээлжит хурал 2021 оны 02-р сарын 17-ны өдөр цахимаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 

  1. Компанийн 2020 оны сүүлийн хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг хэлэлцэн батлав. 
  2. Компанийн сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас 99 %-ийг буюу 377.0 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэж тогтоолоор батлав.
  3. Компанийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 4 төгрөг 80 мөнгөөр тогтоож, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 03-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгож, 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн тараахаар шийдвэрлэв.
  4. Компанийн “Ногдол ашиг хуваарилах журам”-ыг шинэчилж тогтоолоор батлав.
  5. Компанийн 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 15:00 цагт компанийн төв байрны 3-р давхарт байрлах хурлын танхимд хосолсон хэлбэрээр хуралдуулахаар шийдвэрлэв. Хурлын даргаар ТУЗ-ийн дарга Д.Оюунсүрэн, бэлтгэл ажлыг хангах, хурал зохион байгуулах комиссын даргаар Д.Эрдэнэсүрэн, гишүүнээр О.Энхтуяа нарыг томилов.