Мэдээний дэлгэрэнгүй

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурлын тухай

Манай компанийн ТУЗ-ийн ээлжит хурал 2020 оны 08-р сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1. Компанийн 2020 оны эхний хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг хэлэлцэж батлав. 

2. Компанийн эхний хагас жилийн цэвэр ашиг болох 530.2 сая төгрөгнөөс: 

  • 518.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашигт олгох
  • 11.8 сая төгрөгийг компанийн цалин урамшуулал нөөцийн санд хуваарилахаар шийдвэрлэв.

3. Компанийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 6 төгрөг 60 мөнгөөр тогтоов. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2020 оны 09-р сарын 09-ний өдрөөр тогтоож, 09-р сарын 15-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэв. 

4. Компанийн оршин суух хаягийн өөрчлөлтийг компанийн дүрэм болон холбогдох бичиг баримтанд тусгаж, албажуулан бүртгүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.