Мэдээний дэлгэрэнгүй

Мэдээлэл

Манай компанийн Төлөөлөн Удирдөх Зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 12-р сарын 9-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

  1.Гермес худалдааны төвийн 2023 онд баримталж ажиллах түрээсийн үнэ тарифыг шинэчлэн батлав.

  2. Худалдааны төв нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 97-р зүйлд заасан бүх нийтээр амрах баярын өдрүүдээс 13 өдөрт, мөн долоо хоног бүрийн “Мягмар” гаригт амархаар тогтов.

  3. Худалдааны төвийн түрээслэгчидтэй 2023 онд байгуулах түрээсийн гэрээ болон түрээслэгчдийн мөрдөж ажиллах дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулав.

  4. Компанийн ажиллагсдын 2023 оны цалингийн төсвийг батлав.  

  5. Компанийн 2023 оны орлого, зарлагын төсвийг дараах байдлаар батлав.  

  • Нийт орлого 2 807.4 сая төгрөг
  • Нийт зардал 1 061.2 сая төгрөг
  • Татварын дараах цэвэр ашиг 1 571.6 сая төгрөг
  • Нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээ 20 төгрөг 01 мөнгө