Мэдээний дэлгэрэнгүй

“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН СОНОРТ

“Гермес Центр” ХК-ийн 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 15:00 цагт цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.  

Иймд хувьцаа эзэмшигч та 2021 оны 04-р сарын 08-ны өдрийн 18 цаг хүртэл доорхи зааврын дагуу бүртгүүлж, ээлжит хуралдаа оролцоно уу.   

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд цахимаар бүртгүүлэх холбоос: https://forms.gle/cU5Aur31QhgSMfRa6

  • 1-р алхам - Бүртгүүлэх

Хувьцаа эзэмшигч та https://forms.gle/cU5Aur31QhgSMfRa6 хандаж, өөрийн регистрийн дугаар болон имэйл хаягаа илгээж бүртгүүлнэ үү.

  • 2-р алхам - Баталгаажуулах

Таны илгээсэн регистрийн дугаараар тус компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэхийг хянаж баталгаажуулсны дараа, таны бүртгүүлсэн имэйл хаяг руу хурлын материал, нэвтрэх нэр, нууц үг, хуралд оролцох холбоосыг илгээнэ.   

  • 3-р алхам - Хуралд цахимаар оролцох

Хувьцаа эзэмшигч та илгээсэн холбоост хандаж нэвтрэх нэр, нууц үгээ оруулан хуралдаа оролцоно уу.

 

“Гермес центр” ХК-ийн хурал зохион байгуулах комисс

 Холбоо барих утас:  9909-4991, 9908-8571