Мэдээний дэлгэрэнгүй

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“Гермес центр” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 15:00 цагт тус компанийн оффисын байрны 3 давхарт байрлах хурлын танхимд хосолсон хэлбэрээр болох тул Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Хувьцаа эзэмшигчдийн хуралд цахим хэлбэрээр оролцох хүсэлтэй бол хурал зохион байгуулах комиссын гишүүдтэй холбогдож зааварчилгаа авна уу.

Бүртгэлийн өдрийг 2021 оны 03-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгоно.

Хурлаар хэлэлцэх асуудал :

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлт
  • Компанийн 2020 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд хийсэн компанийн ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны  дүгнэлт
  • Компанийн 2019 оны ногдол ашгийг хуваарилж тараасан тухай мэдээлэл, 2020 оны ногдол ашгийг хуваарилсан болон 2021 оны ногдол ашгийн тухай
  • Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тухай
  • Компанийн 2021 оны үйл ажиллагааны зорилтын тухай
  • Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж батлах тухай
  • Компанийн ТУЗ-ийн гишүүдийг улируулан сонгох тухай
  • Компанийн ТУЗ-ийн болон Гүйцэтгэх захирлын цалин урамшуулал, зардлын төсвийн тухай

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материалтай өөрийн харьяалагдах брокер, диллерийн компани болон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 25-р хороо, Нарны зам-20, “Гермес центр”ХК-ийн төв оффисын байрны 3 давхар № 302 тоот өрөөнд ажлын өдрүүдэд утсаар холбогдон 10:00-17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж танилцана уу.

Хурал зохион байгуулах:

        Комиссын дарга : Д.Эрдэнэсүрэн, утас 9908-8571, имэйл хаяг: erdenee.0922@yahoo.com

                      Гишүүн : О.Энхтуяа, утас 9909-4991, имэйл хаяг: enkhee_7777@yahoo.com