Loading...

MedicalGuide Come to Expect the Best in Town.

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

“Гермес центр” ХКомпани нь үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа маш сайн ухамсарлан ажиллахыг зориьж байна. Үүнд:

  • Бизнесийн үйл ажиллагаагаа шударгаар явуулж, харилцагч байгууллага, түрээслэгчид, ажилтан ажиллагсад, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ижил түвшинд баримтлан ажиллах
  • Монгол Улсын Компанийн хууль болон бусад холбогдох хууль дүрэм, журмыг чандлан сахих
  • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, өөрийн худалдааны төвийн эргэн тойронд ногоон байгууламжийг хүртээмжтэй бий болгон, хүрээлэн буй орчин болон нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл ажиллагааг байнга дэмжиж ажиллах
  • Хүний эрхийг дээдэлж хэрэглэгчид, түрээслэгчид, ажиллагсад болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хууль бус үйлдлээс хамгаалах
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд “Ая тухыг эрхэмлэгч” байгууллагын үйлчилгээг бий болгон хүртээх
  • Ажилтан, ажиллагсдын ая тухтай, аюулгүй, эрүүл саруул ажиллах орчинг бүрдүүлж ажиллах
  • Баялгийг бүтээгч ажилчин, ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллах

 

 

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлууд:

  •  
    Баянгол дүүргээс зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан цэвэрлэгээ үйлчилгээнд байнга ажиллагсдаа оролцуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байдаг
  •  
    Гермес худалдааны төвийнхөө хашаа дагуулсан эргэн тойрон дахь хэсэгт 800 гаруй улиас тарьж, Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа
  •  
    Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын захирамжийн дагуу Нарны зам дагуу 100 ширхэг шар хуайсыг компанийн хөрөнгөөр тарьж ургууллаа
  •  
    Улаанбаатар хотынхоо утааг бууруулах ажлын хүрээнд компанийн буцалтгүй тусламжаар гэр хороололд амьдардаг 7 ажилтныхаа байшингийн шалны халаалтын системийг шинээр хийж өглөө