Loading...

MedicalGuide Come to Expect the Best in Town.

Ногдол ашиг тараалаа

“Гермес Центр” ХК-ийн ТУЗ нь 2019 оны 08-р сарын 15-ны өдөр хуралдаж, ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг гаргасан.

Компанийн 2019 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашигт 447.6 сая төгрөгийг буюу нэгж хувьцаанд 5 төгрөг 70 мөнгө хуваарилахаар шийдвэрлэсэн.

Компанийн гүйцэтгэх удирдлага нь 2019 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийн мөнгийг компанийн төв байр болон “Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв”-тэй гэрээ байгуулан тарааж дуусгалаа.

ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 08-р сарын 15-ны өдөр 88.9%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

1. Компанийн 2019 оны эхний хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг хэлэлцэн тогтоолоор батлав.

2. Компанийн эхний хагас жилийн цэвэр ашиг болох 481.3 сая төгрөгнөөс 447.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэж, тогтоолоор батлав.

3. Компанийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 5 төгрөг 70 мөнгөөр тогтоов. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2019 оны 09-р сарын 02-ны өдрөөр тасалбар болгож, 2019 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэж тогтоолоор баталлаа.  


TYЗ - 2019 оны 03-р сарын 07-ний өдөр

Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит хурлыг 2019 оны 03-р сарын 07-ны өдрийн 15:00 цагт компанийн төв байрны 3 давхрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Хуралд нийт 67 642 521 ширхэг саналын эрхтэй 27 хувьцаа эзэмшигчид хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын ирц 86.12%-тай байлаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

1. Компанийн 2018 оны бизнесийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаав. 

2. Компанийн 2018 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд хийсэн компанийн ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан тэмдэглэв.

3. Компанийн 2017 оны ногдол ашгийг хуваарилж тараасан тухай мэдээлэл, 2018 оны ногдол ашгийг хуваарилсан болон 2019 оны ногдол ашгийн тухай мэдээллийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид сонсож 100% дэмжив.

4. Компанийн 2018 оны ТУЗ-ийн болон Гүйцэтгэх захирлын цалин урамшууллын зардлын гүйцэтгэлийг хувьцаа эзэмшигчдэд тайлагнаж, 2019 оны ТУЗ-ийн зардлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар баталлаа.

5. Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тухай мэдээллийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.

6. Компанийн 2019 оны үйл ажиллагааны зорилтыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% дэмжив.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ


 

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДСАН ТУХАЙ 

Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 01-р сарын 25-ны өдөр болж өнгөрлөө. Хурлын ирц 88.9% байлаа. ТУЗ-ийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

1. Компанийн 2018 оны сүүлийн хагас жилийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайланг хэлэлцэн тогтоолоор батлав. 

2. Компани нь эхний хагас жилийн хуримтлагдсан ашиг 8.7 сая төгрөг, сүүлийн хагас жилийн цэвэр ашиг 321.9 сая төгрөг, нийт 330.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нийт цэвэр ашгаас: 

  • 90.2%-ийг буюу 298.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар, 
  • 9.8%-ийг буюу 32.2 сая төгрөгийг компанийн цалин урамшуулал нөөцийн санд хуваарилахаар шийдвэрлэж тогтоолоор батлав. 

3. Компанийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээ 3 төгрөг 80 мөнгө байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2019 оны 02-р сарын 18-ны өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2019 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэж тогтоолоор баталлаа. 

4. Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан ”Хөлсөөр ажиллах гэрээ”-ний биелэлтийг дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласан тул гэрээний холбогдох заалтын дагуу шагнаж урамшуулахаар шийдвэрлэж тогтоолоор батлав. 

5. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 03-р сарын 07-ны өдрийн 15:00 цагт компанийн оффисын байрны 3 давхарт байрлах танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ. 

6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын даргаар ТУЗ-ийн дарга Д.Оюунсүрэн, хурал зохион байгуулах комиссын даргаар Д.Эрдэнэсүрэн, гишүүнээр О.Энхтуяа нарыг томилж тогтоолоор батлав. 

7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын даргаар Г.Батзориг, гишүүнээр О.Энхжаргал, Л.Оюунгэрэл нарыг томилж тогтоолоор батлав.  

TYЗ - 2018 оны 08-р сарын 31-ний өдөр

Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 08-р сарын 31-ний өдөр болж өнгөрлөө. Энэхүү ээлжит хурлаас дараах шийдвэрүүд гарсныг хувьцаа эзэмшигчид та бүхэндээ танилцуулж байна. Үүнд: 

  1. Хөндлөнгийн аудитын “Цэсб-аудит” ХХК-иар баталгаажсан “Гермес центр” ХК-ийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг батлав.
  2. Компанийн 2018 оны эхний хагас жилийн цэвэр ашиг болох 461.4 сая төгрөгийг дараах байдлаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Үүнд:
    • Компанийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт 392.7 сая төгрөг
    • Компанийн цалин урамшуулал нийгмийн хөгжлийн санд 60.0 сая төгрөг
    • Компанийн хуримтлагдсан ашигт 8.7 сая төгрөг тус тус хуваарилав.
  3. Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг дараах байдлаар тараахаар боллоо. Үүнд:
  • Хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийг 5.00 төгрөгөөр тогтоов.
  • Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018 оны 09-р сарын 10-ны өдрөөр тасалбар болгов.
  • Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2018 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор багтаан олгохоор боллоо.
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ОГНОО: 2018-3-07

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны ээлжит хурал 2018 оны 3-р сарын 07-ны өдөр, компанийн төв байрны 3 давхрын хурлын танхимд 15:20 цагаас эхэлж, 17:30 минутанд амжилттай болж өнгөрлөө. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:  

  1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан тэмдэглэв.
  2. Компанийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан тэмдэглэв. 
  3. Компанийн 2016 оны ногдол ашгийг хуваарилж тараасан мэдээлэл, 2017 ногдол ашгийг хуваарилсан болон 2018 оны ногдол ашгийг хуваарилах тухай мэдээллийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан тэмдэглэв. 
  4. Компанийн 2017 оны ТУЗ-ийн болон Гүйцэтгэх захирлын цалин урамшууллын зардлын гүйцэтгэлийг хувьцаа эзэмшигчдэд тайлагнаж, 2018 оны ТУЗ-ийн цалингийн зардлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар батлав. Мөн Гүйцэтгэх захирлын 2018 оны цалин урамшууллын зардлыг танилцуулав.
  5. Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны мэдээллийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.
  6. Компанийн 2018 оны үйл ажиллагааны зорилтыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан дэмжив.
  7. Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлаар хувьцаа эзэмшигчдийн өгсөн саналыг кумулятив аргаар тоолж,

ТУЗ-ийн ердийн гишүүнээр

  • Д.Оюунсүрэн
  • Б.Оюунцэцэг
  •  Н.Мөнхзул
  •  Д.Алтанчимэг нарыг,

            ТУЗ-ийн хараат бус гишүүнээр

  • Н.Батсайхан
  • Д.Туяа
  •  Б.Алтангэрэл нарыг шинээр сонгож баталлаа.

ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсүрэн


Огноо: 2018.01.24

Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 01-р сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. ТУЗ-н ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Үүнд: 

  1. Тус компанийн 2017 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн тайланд "ЦЭСБ АУДИТ" ХХКомпаниар хийлгэсэн санхүүгийн тайланг хэлэлцэн, тогтоолоор баталлаа.
  2. Компанийн 2017 оны сүүлийн хагас жилийн аудитаар баталгаажсан цэвэр ашгийн хэмжээ 415 409 314.79 төгрөг, өмнөх үеийн хуримтлагдсан ашиг 15 254 348.69 төгрөг буюу нийт ашгийн хэмжээ 430 663 663.48 төгрөг байна. Нийт цэвэр ашгийн 91.16% буюу 392 715 005.00 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд, 8.84% буюу 37 948 658.48 төгрөгийг компанийн цалин урамшуулал болон нөөцийн санд тус тус хуваарилахаар шийдвэрлэлээ.
  3. Нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг 5.00 төгрөгөөр тогтоож, "Гермес центр" ХК-ийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2018 оны 02-р сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, холбогдох журмын дагуу 2018 оны 03-р сарын 06-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэж тогтоолоор батлав.
  4. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2018 оны 03-р сарын 07-ны өдрийн 15:00 цагт компанийн оффиссын байрны 3 давхарт байрлах хурлын танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ. 
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын даргаар ТУЗ-ийн дарга Д.Оюунсүрэн, бэлтгэл ажлыг хангах, хурал зохион байгуулах комиссын даргаар нягтлан бодогч О.Энхтуяа, комиссын гишүүдээр ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсүрэн, ажилтан Л.Оюунгэрэл нарыг томиллоо.  

ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД

  • Компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан тэмдэглэв.
  • Компанийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% зөвшөөрч, тэмдэглэв.
  • Компанийн 2015 оны ногдол ашгийг хуваарилж тараасан мэдээлэл, 2016 ногдол ашгийг хуваарилсан болон 2017 оны ногдол ашгийг хуваарилах тухай мэдээллийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан тэмдэглэв.  
  • Компанийн 2016 оны ТУЗ-ийн болон Гүйцэтгэх захирлын цалин урамшууллын зардлын гүйцэтгэлийг хувьцаа эзэмшигчдэд тайлагнаж, 2017 оны ТУЗ-ийн цалингийн зардлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар батлав. Мөн Гүйцэтгэх захирлын 2017 оны цалин урамшууллын зардлыг танилцуулав.
  • Компанийн нэгдмэл сонирхолтой этгээд болон тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны мэдээллийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчидэд танилцуулав.
  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны зорилтыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид 100% сайшаан дэмжив. 
  • Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тогтоолыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар батлав.