Loading...

MedicalGuide Come to Expect the Best in Town.

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай компанитай хамтран ажилладаг харилцагч байгууллага, хувь хүмүүс болон манай худалдааны төвөөр байнгын үйлчүүлэгч эрхэм хэрэглэгч, худалдан авагч Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна.

“Гермес Центр” Хувьцаат компани нь 923 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, Улаанбаатар хотод барилгын материалын Худалдааны төвийг ажиллуулдаг болно. Нийтдээ 210 гаруй түрээслэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулан, хамтран ажилладаг юм. Сүүлийн 4 жилийн хугацаанд Худалдааны төвийн түрээсийн талбайг нэмэгдүүлэх, төлөвлөлт зохион байгуулалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлж, түрээсийн орлогыг нэмэгдүүлсний үр дүнд нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэн ажиллаж ирлээ.

“Гермес Центр” Хувьцаат компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн барилга угсралт, заслалын ажлын болон цахилгаан, сантехник, холбоо дохиоллын ажилд хэрэглэдэг багаж материал, тоног төхөөрөмж, гэр ахуйн тавилга, цахилгаан хэрэгсэл зэрэг байгууллага, иргэдийн хэрэгцээг бүрэн хангасан цогц үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Тэр ч утгаараа манай компанийн Худалдааны төв нь өнөөдөр худалдан авагч байгууллага, иргэдийн зорин ирдэг Худалдааны төв болж чадлаа.

Манай компани нь худалдан авагчдын хүсэлт шаардлагад нийцүүлсэн, орчин үеийн худалдааны стандартыг хангасан Худалдаа үйлчилгээний төвийг найдвартай ажиллуулан, түрээслэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай, тогтвортой явуулах таатай орчин нөхцөл бололцоог бүрдүүлсэн, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, байгаль орчиндоо ээлтэй, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан байгууллага байхын төлөө ажиллаж байна.

Бидний ололт амжилтыг цаг үргэлж дэмжин тэтгэж байдаг нийт хувьцаа эзэмшигчид, түрээслэгчид, үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ гүнээ талархаж явдгаа үүгээр илэрхийлэхийн ялдамд компанийнхаа нийт ажиллагсдын өмнөөс болон хувиасаа амьдралд тань эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөр тань үргэлж дэвжин дээшилж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэл илэрхийлсэн

Гүйцэтгэх захирал Б.Оюунцэцэг