Loading...

MedicalGuide Come to Expect the Best in Town.

Компанийн танилцуулга

Тавтай морилно уу

“Гермес центр” ХКомпани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 2005 онд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших газарт барилгын материал, гэр ахуйн тавилгын Худалдааны төвийг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Манай компани нь Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагын зөвшөөрлөөр 2008 оны 5-р сарын 23-ны өдөр нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгож, Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалснаар нээлттэй “Гермес центр” Хувьцаат Компани болсон.

Тус компани нь олон нийтэд хувьцаагаа арилжаалан, нээлттэй хувьцаат компани болж, хувьцаа эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсний үр дүнд 2009 оны 8-р сард Орхон аймгийн Эрдэнэт хотод өөрийн компанийн салбар Худалдааны төвөө шинээр нээн ажиллуулсан.                                                                                                                                                

2009 онд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад бүтцийн өөрчлөлтийг  хийж, компанийн эрхэм зорилго, зорилтоо шинэчлэн тодорхойлсон юм. Компани нь удирдлага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлсэн.

Орхон аймаг дахь “Гермес-Эрдэнэт” салбар худалдааны төвийн барилгыг 2014 онд тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр худалдан борлуулсан.  

“Гермес Центр” Худалдааны төв нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай барилгын материалын нэгдсэн худалдааны төв болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд 2014 онд зоорийн давхрыг шинэчлэн зохион байгуулж овор хэмжээ ихтэй барилгын материалуудыг татан төвлөрүүлэхээр хичээн ажиллаж байна.

“Гермес Центр” Худалдааны төв нь дараах чиглэлээр түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Оффис

Худалдааны павильон

Лангуу

Контэйнэр

2018 оны 12-р сарын 31-ний байдлаар Гермес Худалдааны төв нь 16 ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж, давхардсан тоогоор нийт 212 гаруй түрээслэгч аж ахуйн нэгж, иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Зогсоол
Автомашины зогсоол сайтай
 
Интернэт
Интернэтийн нэгдсэн сүлжээнд холбогдсон
 
Орчин
Үйлчлүүлэхэд ая тухтай, саруул тохилог
 
Очих зам
Автомашины түгжрэлгүй